
АНУ-д байх хугацаандаа та дараах эрхүүдийг эдэлнэ. Үүнд:
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ MIGRANTWORKER.GOV ЦАХИМ ХУУДАСНААС АВНА УУ
ХЭРЭВ ТАНЫ ЭРХЭД ХАЛДСАН БОЛ ХҮНИЙ НАЙМААГ МЭДЭЭЛЭХ ШУУД УТАС 1-888-373-7888 (АНУ ДОТОР) ДУГААРТ ХАНДАНА УУ. МѲН 233733 (АНУ ДОТОР) ДУГААРТ “HELP’” ГЭСЭН МЕССЕЖ, ЭСВЭЛ HELP@HUMANTRAFFICKINGHOTLINE.ORG ХАЯГТ И-МЭЙЛ ИЛГЭЭНЭ ҮҮ.
ЦАГААЧЛАЛЫН СТАТУСААС ҮЛ ХАМААРАН ДУУДЛАГА ХИЙХЭД ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХ БӨГӨӨД ТУСГАЙЛАН БЭЛТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНҮҮД 200 ГАРУЙ ХЭЛ ДЭЭР ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭД БЭЛЭН БАЙНА. ДЭЛГЭРЭНГҮЙГ WWW.HUMANTRAFFICKINGHOTLINE.ORG
ЦАХИМ ХУУДАСНААС АВНА УУ.
Хэрэв АНУ-д танд аюул тулгарвал тэр даруй 911 дугаарт дуудлага өгч орон нутгийн цагдаад хандана уу.
Ямар аюул учирсан, өөрийн байгаа байршил, утасны дугаар зэргээ хэлэх хэрэгтэй. Хэрэв шаардлагатай бол орчуулагч хүсэж болно.
Хэрэв та цагаачлалын бус A-3, G-5, H, J, NATO-7, TN эсвэл гэрийн ажилтнуудад олгодог В-1 виз авсан бол танд энэ товхимлыг:
Виз олгохоосоо өмнө энэ товхимлыг танд өгч, уншаад ойлгосон эсэхийг тань лавласан байх ёстой. Консулын ажилтан АНУ-д эдлэх эрхийнхээ талаар ойлгоход танд туслах, асуултад хариулах үүрэгтэй.
Мөн та АНУ-ын Хөдөлмөрийн Департаментын харьяа Консулын Хамтын Ажиллагааны Хөтөлбөрөөр (CPP) дамжуулан өөрийн улс орныхоо Консулын газраас тусламж авах боломжтой. Энэ хөтөлбөрөөр дамжуулан Консулын газар нь таныг хэрэгтэй тусламжаар хангаж, мэдээлэл олж өгч, хэрэв шаардлагатай бол гомдол мэдүүлэхэд танд туслах боломжтой. Хамтран ажилладаг улс орнуудын жагсаалтыг www.dol.gov\\general\\migrantworker\\support цахим хуудаснаас үзнэ үү.
Эрхээ эдэлсний тань төлөө ажил олгогч таныг ажлаас халах, зүй бусаар харьцах, цалин олгохоос татгалзах ёсгүй.
1. Шударга цалин хүртэх
Цалин ба чекийн тухай 1-866-487-9243 утсаар лавлах эсвэл орон нутгийн цалин ба ажлын цаг хариуцсан газартай өөрийн биеэр очиж уулзаж болно. Хаяг байршил: www.dol.gov/agencies/whd/contact/local-offices.
2. Эрүүл, аюулгүй орчинд ажиллах
Аюулгүй ажлын орчин: ажил олгогч таны ажлын орчинг эрүүл ба аюулгүй байлгах үүрэгтэй.
Сургалт: Тухайн ажилтай холбоотой аюул эрсдэл, гэмтэл ба ослоос хэрхэн зайлсхийх, таны ажлын байранд мөрдөгддөг аюулгүй байдлын дүрэм гэх мэт мэдээллийг ажил олгогч танд хангах үүрэгтэй. Сургалтыг таны ойлгодог хэл, нэр томьёо ашиглан явуулах ёстой.
Шаардлагатай хамгаалах хэрэгсэл: Та хортон шавьж устгах бодис, аюултай химийн бодис хэрэглэдэг, эсвэл ойр орчимд нь ажилладаг бол ажил олгогч шаардлагатай хамгаалах хэрэгслээр (хорт хийн баг, бээлий г.м) үнэ төлбөргүйгээр хангах ёстой.
Ажилтай холбоотой гэмтэл ба өвчлөлийг мэдэгдэх нь: Ажлаас үүдэлтэй гэмтэл эсвэл өвчлөлийг та мэдэгдэх эрхтэй бөгөөд ажил олгогчоосоо эрүүл мэндийн түүхээ авч үзэж эсвэл хувилж авч болно.
Эрүүл ахуй, аюулгүй байдлын тухай гомдол гаргах нь: Хэрэв ажил тань аюултай, эрүүл мэндэд хортой гэж үзвэл та (эсвэл таны төлөөлөгч) Ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл ахуйн албанд (OSHA) гомдол гаргаж болно. Хэрэв боломжтой бол ажил олгогчтойгоо энэ талаар уулзахдаа өөрөөсөө гадна нэг ажилтныг гэрчээр авч ирэхээс гадна асуудлаа мессеж эсвэл и-мэйл гэх мэт бичгэн хэлбэрээр давхар явуулбал сайн. Та OSHA албаны шалгах ажилтнуудтай хувьчлан уулзаж ажлын байрны аюул эрсдэлийн үзлэг, шинжилгээний хариутай танилцаж болно.
Хариу шийтгэлээс хамгаалагдах эрх: Ажлын байрны аюул, эрсдэлийн талаар та санал, гомдол хэлэх эрхтэй. Энэ талаар гомдол гаргасны төлөө ажил олгогч таныг шийтгэж байна гэж та үзвэл OSHA-д мэдэгдэх эрхтэй. Та ийн мэдэгдэхдээ шийтгүүлснээсээ хойш 30 хоногийн дотор гомдол гаргаарай. Дэлгэрэнгүйг: www.whistleblowers.gov.
OSHA алба болон ажилтны эрхийн тухай дэлгэрэнгүйг: www.osha.gov/workers
Эмчилгээ: Хэрэв шаардлагатай бол та өөрөө бие даан эмч, сувилагчид үзүүлж болно. Ажлын улмаас гэмтсэн эсвэл өвдсөн бол ажил олгогч
таны эмчилгээний төлбөрийг төлж, өвчтэй байсан хугацааны цалингийн тодорхой хувийг нөхөн олгох үүрэгтэй. Үзүүлсэн эмч эсвэл эмнэлгээсээ бичиг авах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд та ажиллаж буй мужийнхаа ажилтнуудын нөхөн олговрын даатгалд нэхэмжлэл гаргах шаардлагатай болж болох юм. Орон нутгийн ажилтнуудын нөхөн олговрын албаны хаягийг www.dol.gov.agencies/owcp/wc цахим хуудаснаас авна уу.
Орон байр: Ажил олгогч танд орон байр санал болгосон бол тэр нь цэвэрхэн, аюулгүй байдлыг хангасан байх хэрэгтэй. Та ажлын бус цагаараа байрнаасаа чөлөөтэй гарч явах боломжтой байх ёстой.
Ариун цэврийн өрөө: Ариун цэврийн өрөө нь цэвэрхэн, хүртээмжтэй байх ёстой. Хэрэгтэй үедээ ариун цэврийн өрөө хэрэглэх боломжоор ажил олгогч таныг хангах ёстой. Хэрэгтэй үедээ гараа угаах савантай ус, цэвэрлэгээний бодисоор хангах үүрэгтэй.
Ундны ус: Та ундны цэвэр усаар үнэ төлбөргүй хангагдах эрхтэй.
Халуун хэм: OSHA албаны журмын дагуу ажил олгогч нь таныг хэт халуун хэмээс хамгаалахаас гадна халуунаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөртэй байх ёстой. Хэрэв та хортон шавьж устгах бодис эсвэл аюултай химийн бодистой ажиллаж байгаа бол ажил олгогч:
Хэрэв таны ажил аюулгүйн шаардлага хангахгүй байна гэж та үзвэл шалгалт оруулах хүсэлт өгөх эсвэл эрхийн талаар илүү мэдээлэл авах бол 1-866-4-USA-DOL дугаарт эсвэл Хөдөлмөрийн Департаментийн цахим хуудаст хандаж болно (dol.gov эсвэл migrantworker.gov).
H-2A ангиллын визтэй ажилтан та өөрийн ажлын байр, орон байр, ажлын унаа тээврийн эрүүл ахуйн стандартын талаар асууж лавлах зүйл эсвэл санаа зовоосон зүйл байгаа бол 1-866-487-9243 дугаараас лавлах эсвэл орон нутгийн цалин ба ажлын цаг хариуцсан газартай биечлэн уулзаж болно: www.dol.gov/agencies/whd/contact/local-offices
3. Үйлдвэрчний эвлэл, цагаачлагч болон ажилчдын эрхийг хамгаалах байгууллагуудаас тусламж хүсэх
Ихэнх тохиолдолд та дараах эрхүүдийг эдэлнэ. Үүнд:
4. Ажлаас гарах
Хэрэв та өөрийгөө хүний наймааны хохирогч болсон гэж үзэж байгаа бол цагаачлалын статусаас үл хамааран хүний наймааг мэдээлэх шууд утаст 1-888-373-7888 дугаараар хандаж тусламж авах эсвэл Үндэсний хөдөлмөрийн харилцааны зөвлөлд 1-844-762-6572 дугаараар хандаж бүс нутгийн цагаачлалын зохицуулагчтай ярих хүсэлт тавьж болно.
АНУ-д байхдаа Засгийн газрын аль байгууллагад хандаж тусламж авах тухай болон ажилтны эрхийн тухай мэдээллийг MigrantWorker.gov цахим хуудаснаас үзнэ үү.
5. Ялгаварлан гадуурхал, дарамтаас ангид байх
Таныг үг хэлээр доромжлох, биед тань халдах, бэлгийн дарамтад оруулах эрх бусдад байхгүй.
6. Мөлжлөгөөс ангид байх
Хэрэв таны эрхэд халдсан бол хүний наймааг мэдээлэх шууд утаст 1-888-373-7888 (АНУ дотор) мэдэгдэх эсвэл 15-16 дугаар хуудаст байгаа цахим хуудсуудын аль нэгээр орж мэдэгдэх хэрэгтэй. Англи хэлээр ярьдаггүй бол орчуулагчтай ярих хүсэлт тавиарай
Ажил олгогч танд АНУ-ын хууль тогтоомжид нийцсэн хөдөлмөрийн гэрээ өгөх ёстой. Гэрээ дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Гэрээгээ ойлгосон эсэхээ сайтар шалгаж, нэг хувийг өөртөө авна. Хэрэв юу гэж байгааг нь ойлгохгүй бол гэрээнд гарын үсэг зурж болохгүй.
A-3, G-5, ба NATO-7 визтэй гэрийн ажилтнуудад тавих нэмэлт шаардлагууд
Гэрээнд дараах заалтуудыг заавал тусгасан байна. Үүнд:
Ажил олгогчийн хүлээх үүрэг:
H-2A эсвэл H-2B визтэй ажилтан танд эрхийнхээ талаар асуух зүйл, санаа зовоосон асуудал байвал 1-866-487-9243 дугаарт хандах эсвэл орон нутгийн цалин ба ажлын цаг хариуцсан газартай биечлэн уулзана уу: www.dol.gov/agencies/whd/contact/local-offices.
H-2A визтэй хөдөө аж ахуйн түр ажилтнуудад
Ажил олгогчийн хүлээх үүрэг:
Солилцооны зорчигчийн J-1 виз
Зуны амралтаараа ажиллаж аялах хөтөлбөр
Хэрэв та визгүй зорчих боломжтой улс орны иргэн бөгөөд АНУ-д ирэхээсээ өмнө ажил хайж ололгүйгээр ирсэн бол таныг ажил хайх оролдлого хийгээд нэг долоо хоног болсны дараа спонсор нь ажил олоход танд туслах ёстой. Хөтөлбөрийнхөө дундуур ажлаа солихыг хүссэн оролцогчдод бас спонсор нь ажил олж өгөх тодорхой хэмжээний тусламж үзүүлэх ёстой. Хөтөлбөрийн дүрэмд заасны дагуу аливаа оролцогч хоёр дахь ажилдаа орохоос өмнө спонсор нь уг ажил дээр анхан шатны үнэлгээ хийж, баталгаажуулах ёстой.
Дадлагажигч
Спонсор байгууллага нь танд орж ирэх орлого, хөтөлбөрийн хүрээнд явагдах сургалтын зорилгын тухай бичгэн хэлбэрээр тайлбарлаж дадлагын ажлын төлөвлөгөөнд тань (DS-7002 маягт) оруулан танд өгөх ёстой. Танд долоо хоногт доод тал нь 32 цагийн ажил олгох ёстой. Спонсор байгууллага нь таны зүгээс төлөх аливаа зардал, хураамж, АНУ-д амьдрах өртгийн тооцоог бичгээр үйлдэн танд өгөх ёстой. Танд эрүүл мэнд, нутаг оронд нь яаралтай хүргэх, нүүлгэн шилжүүлэх даатгал байгаа эсэхийг спонсор шалгах ёстой. Гэхдээ үүний зардлыг спонсор төлөх үүрэг хүлээхгүй.
Хүлээн авч буй айл нь таныг бүрэн дунд боловсролын дараах сургуульд бүртгүүлж сурахад тань тусалж, сургалтын тѳлбѳрийн 500 хүртэлх ам.долларыг төлөх ёстой. Хэрэв та EduCare хөтөлбөрийн оролцогч бол хүлээн авч буй айл нь таныг энэ сургалтад хамруулж сургалтын төлбөрийн 1000 хүртэлх ам.долларыг төлөх ёстой. Та өдөрт 10 цаг, долоо хоногт 45 цагаас илүү ажиллах шаардлагагүй. Зөвлөх буюу нийгмийн ажилтан тантай мөн хүлээн авагч айлтай тогтмол холбоотой байх ёстой.
Цагаачлалын бус виз нь ажиллах, суралцах, соёлын солилцооны хөтөлбөрт оролцох зэрэг тодорхой зорилгоор АНУ-руу очих хүсэлт гаргасан хүмүүст тус улс руу зорчих зөвшөөрөл олгож буй АНУ-ын засгийн газрын баримт бичиг юм. Та хилийн чанад дахь АНУ-ын Элчин сайдын яам буюу консулын газарт хандан виз хүсэх ёстой (Санамж: Канад улсын иргэд хилийн боомт дээр J-1 статусаар нэвтрэх хүсэлт гаргана). Цагаачлалын бус виз авсныхаа дараа та АНУ-ын хилээр нэвтрэхийн өмнө АНУ-ын цагаачлалын албаны байцаагчид (“CBP-ын ажилтан”) визээ үзүүлнэ. Таны визийн хугацаа дууссан бол та АНУ-руу дахин нэвтрэхээсээ өмнө шинээр виз авах хэрэгтэй. Виз мэдүүлэх үйл явц болон өөрт байгаа визийнхээ тухай дэлгэрэнгүйг usvisas.state.gov цахим хуудаснаас авна уу.
Цагаачлалын албаны ажилтан АНУ-ын хилээр нэвтрэхийг танд зөвшөөрсний дараа таны нэр дээр цахим I-94 маягт (зарим тохиолдолд цаасан маягт байж болно) үүснэ. I-94 маягт дээр таны хилээр нэвтэрсэн огноо, визийн ангилал, АНУ-д байх “сүүлчийн өдөр”- ийг тэмдэглэсэн байна. АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд (USCIS) хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд хууль ёсны статусаа хадгалахын тулд I-94 маягт дээр тэмдэглэсэн “сүүлчийн өдөр”-өөс өмнө АНУ-аас гарсан байх хэрэгтэй. Та I-94 маягтынхаа тэмдэглэгээг https://i94.cbp.dhs.gov цахим хуудсаар орж шалгаж болно.

Хүний наймаа нь хүч хэрэглэх, дарамтлах, залилах замаар хүүхэд ба насанд хүрэгчдийн биеийг үнэлүүлэх буюу албадан ажиллуулах гэмт хэрэг юм. Биеийг нь үнэлүүлсэн тухайн хүн 18 нас хүрээгүй л бол хэдийгээр хүч хэрэглээгүй, дарамтлаагүй, залилаагүй байсан ч үүнийг хүний наймаанд тооцно. Биеэ үнэлэх гэмт хэрэг гэдэг нь бэлгийн харьцаанд орсны төлөө аливаа үнэлж болохуйц зүйлээр (орон байр, хамгаалалт, хоол хүнс, мөнгө) төлбөр төлөхийг хэлнэ.
Хүний наймааг мэдээлэх шууд утаст хандаж шаардлагатай үйлчилгээ, орон нутгийн дэмжлэг хаанаас авч болох тухай мэдээлэл авч болно. Хэрэв танд эсвэл таны мэдэх хэн нэгэн хүнд дараах зүйлс тохиолдсон бол хүний наймааг мэдээлэх шууд утаст 1-888-373-7888 дугаараар мэдэгдэнэ үү.
Таныг болон бусдыг зугтах оролдлого хийхээс айлгаж, заналхийлэн сүрдүүлэх эрх бусдад байхгүй. Жишээ нь:
Таныг хүчээр ажил хийлгэх, үйлчилгээ үзүүлэх буюу биеэ үнэлэхийг шаардах, ажлаа орхин явахыг хориглох эрх бусдад байхгүй. Гэнэт таны өрийн хэмжээг өөрчилж, өрөө төлтөл тэдний шаардсан үйлчилгээг үзүүлэх ёстой гэж шаардах эрх бусдад байхгүй. Жишээ нь:
Таныг болон бусдыг ажлаас гарах, гомдол гаргах, тусламж авахыг хориглох эрх хэнд ч байхгүй. Жишээ нь таныг ажлын байрнаас гарч явахыг хориглох, ажлын бус цагаар явж болох газруудыг тань хязгаарлах гэмт хэрэг үүнд орно.
Таныг залилан мэхлэх аргаар ажил хөдөлмөр хийлгүүлэх, биеийг тань үнэлүүлэх ёсгүй.
Залилан мэхлэх аргын жишээнд дараах зүйлс орно. Үүнд:
Хүчирхийлэлд ѳртсѳнѳѳ мэдээлсэн хүмүүсийг хамгаалах хөтөлбөрүүд байдаг. Ажлаасаа гарсан хэдий ч АНУ-д байх боломжийг эдгээр хөтөлбөрүүд танд олж өгөх боломжтой. Таны визийн статус зөрчилтэй байсан ч тусламж эрэхээсээ айж болохгүй. Өөрт байгаа сонголтуудаа мэдэхийг хүсвэл хүний наймааг мэдээлэх шууд утаст 1-888-373-7888 дугаараар хандаарай. Хүний наймааг мэдээдэх шууд утас нь Засгийн газар эсвэл ямар нэгэн хууль сахиулах байгууллагын удирдлага дор ажилладаггүй.

АНУ-д байх хугацаанаас хамааран та эрүүл мэндийн даатгалтай байх шаардлагатай байж болно. Түүнчлэн та эрүүл мэндийн даатгалын тѳлбѳрийг хѳнгѳвчлѳх санхүүгийн туслалцаанд хамрагдах болзлыг хангасан байж болох юм.
Та АНУ-д ирэхээсээ өмнө цагаач ажилтнуудын асуудлыг эрхэлсэн байгууллага эсвэл АНУ-д өмнө нь ажиллаж байсан хүмүүсээс зөвлөгөө аваарай. АНУ-д байх хугацаанд аливаа бэрхшээл, асуудал тохиолдвол холбогдож болох хувь хүн, албан байгууллагуудын холбоо барих мэдээллийг тэднээс авах хэрэгтэй.
Ажил олгогч, гэрээлэгч, ажилд зуучлагчаас өгөх хуулийн зөвлөгөө өрөөсгөл байж болох талтай. Иймд бие даасан хуульчаас зөвлөгөө аваарай.
Ажил олгогч цалин хөлсийг цагт нь олгох ёстой. АНУ-д цалинг хоёр долоо хоног тутамд олгох нь нийтлэг явдал юм. Гэхдээ таны ажлын гэрээнээс хамаараад цалин тавих хуваарь ялгаатай байж болно.
Тантай зүй бусаар харьцсан үйлдэл, үг бүрийг тэмдэглэн, гэрч байвал түүний нэр, утасны дугаарыг бичиж авах хэрэгтэй.
Та АНУ-д ирмэгцээ паспорт болон аяллын бусад бичиг баримтаа хэрэгтэй үедээ буцаан авч болох найдвартай газар хадгалах хэрэгтэй. Ажил олгогч таны паспортыг хураах ёсгүй бөгөөд ингэх нь хууль бус юм.
Ажилласан бүх цагаа хувьдаа бүртгэж явах нь тустай. Дэвтэр аваад ажилласан бүх өдөр, цаг, цалингийн хэмжээ, цалин олгосон өдөр, цалингаас суутгасан шимтгэлүүд ба ямар суутгалууд болохыг тодорхойлон бичих хэрэгтэй.
Энэхүү товхимлыг 2008 оны Вильям Вилбэрфорсын Хүний наймааны хохирогчийг хамгаалах хуулийн 202-р заалтын дагуу бэлдэв. Хуулийн эмхэтгэл 110-457